ЭМЯ: Ачтан эмнэлгийн голомтод 47, Мөнххада-д 25, Тэнүүн-Огоо-гийн голомтод 14 хүн халдвар авлаа
2021 оны 1 сарын 11
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр, 1-р сарын 10-ны өдөр 14261 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ.
"Тэнүүн-Огоо" компаниас гаралтай гэр бүлийн халдвар, "Ачтан" эмнэлэг, "Мөнххада" компанитай холбоотой буюу батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас халдвар илэрсэн байна.
Өнөөдрийн байдлаар
- "Ачтан" эмнэлгийн халдварын тохиолдол нийт 47 болсноос 21 нь эмнэлгийн ажилчид бол бусад нь гэр бүлийн хүмүүс, гэр бүлийн гишүүдээс дамжсан халдвар юм.
- "Тэнүүн-Огоо" компанийн хувьд жолооч нар тэдний гэр бүлийн гишүүд нийт 14 тохиолдол байгаа.
- "Мөнххада" компанийн 8 ажилтан, тэдний гэр бүлийнхэн гээд 25 тохиолдол бүртгэгдсэн
Баянгол дүүргийн 20186 иргэнийг өнгөрсөн баасан, бямба, ням гарагт шинжилгээнд бүрэн хамрууллаа. Өнөөдрийн байдлаар 18300 хүний шинжилгээний хариу гарснаас 8 хүнд коронавирус илэрлээ." гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
622667
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: