ЭМЯ: БЗД-ийн хоёр гэр бүлийн 9 хүн, БГД-ийн гэр бүлийн 3, ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтлын нэг хүн халдвар авчээ ЭМЯ: БЗД-ийн хоёр гэр бүлийн 9 хүн, БГД-ийн гэр бүлийн 3, ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтлын нэг хүн халдвар авчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: БЗД-ийн хоёр гэр бүлийн 9 хүн, БГД-ийн гэр бүлийн 3, ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтлын нэг хүн халдвар авчээ

2021 оны 1 сарын 12

ЭМЯ ээлжит мэдээллээ хийж байна. 

Өчигдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, Сэлэнгэ, Ховд аймгийн лабораторууд 15849 хүнд шинжилгээ хийхэд 14 хүнд халдвар бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1,456 боллоо. 

Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ.

Тодруулбал, БЗД-ийн хоёр гэр бүлийн 9 хүн, БГД-ийн 6 дугаар хорооны нэг гэр бүлийн 3 хүн, БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой гэр бүлийн дамжсан халдвартай холбоотой нэг хүн, ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтлын нэг хүн байна.

Баянгол дүүргийн 21776 иргэнд шинжилгээ хийхэд 10 хүнээс халдвар бүртгэгдсэн. Энэ нь өмнөх тохиолдлуудын хавьтал байна. Ер нь хавьтал болсон хүмүүсийн 80 орчим хувь нь халдвар авсан байна. Бид нийт хүн амынхаа 20 хувийг шинжилгээнд хамруулаад байна. 

Сэлэнгэ аймагт халдвар аваад байсан 7 хүн эдгэж, эмнэлгээс гарлаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622692
0 эможи

keyboard_arrow_up