Хоногт 300-1,200 хүнд PCR шинжилгээ хийх хүчин чадалтай лабораторийг Чингэлтэй дүүрэгт байгууллаа Хоногт 300-1,200 хүнд PCR шинжилгээ хийх хүчин чадалтай лабораторийг Чингэлтэй дүүрэгт байгууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хоногт 300-1,200 хүнд PCR шинжилгээ хийх хүчин чадалтай лабораторийг Чингэлтэй дүүрэгт байгууллаа

2021 оны 1 сарын 12

Arslan.mn

Коронавируст “Ковид-19” цар тахлын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах үүднээс ЭМЯ-аас дүүргүүдэд PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори байгуулах ажлыг зохион байгуулж, бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хүрээнд өчигдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторид ажиллалаа.

Энэ үеэрээ тус төвийн шинээр байгуулж буй молекул биологийн лабораторийн үйл ажиллагаа болон эмнэлгийн тусламж үйлчилгээ, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Arslan.mn
Тус молекул биологийн лаборатори нь 24 цагийн хугацаанд 300-1200 хүнд PCR шинжилгээ хийх хүчин чадалтай бөгөөд дүүргийн иргэдийг цаг алдалгүй шинжилгээнд хамруулж, “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх бүрэн боломжтой болж байна.

Түүнчлэн энэхүү лаборатори нь зөвхөн коронавируст “Ковид-19” халдвар бус томуу, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар, элэгний В, С вирус зэрэг бусад халдварт өвчний шинжилгээг хийх хүчин чадалтай учир эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцоллоо.

Arslan.mn
Уг ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва салбар амбулаторийн үйл ажиллагааг танилцуулж, “Ковид-19” цар тахлын үед нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний бэлэн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ.

Мөн молекул биологийн лабораторийн үйл ажиллагаатай танилцах үеэр ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд санамж зөвлөмжийг өгсөн юм.

Arslan.mn

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622703
2 эможи

ЭМЯ
Т.Мөнхсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up