Коронавируст халдварын үед ажиллах 684 ариутгагч бэлтгэжээ Коронавируст халдварын үед ажиллах 684 ариутгагч бэлтгэжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Коронавируст халдварын үед ажиллах 684 ариутгагч бэлтгэжээ

2021 оны 1 сарын 14

“Короновируст халдвар /COVID-19/-ын үед ажиллах ариутгагч бэлтгэх” сургалтыг 2021 оны  нэгдүгээр сарын 07-13-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулж 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвөөс тус бүр 2, зарим хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас нийт 624 мэргэжилтэн хамрагдлаа.  

Уг сургалтыг халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэргэшсэн багш нар удирдан  явуулж халдваргүйжүүлэлт, ариутгал, ашиглах техник хэрэгсэл, халдвараас сэргийлэх арга хэмжээ, эрүүл мэндийн ажилтныг  халдвараас сэргийлэх, эмнэлгийн орчны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, автомашинд халдваргүйжүүлэлт хийх, түгээмэл хэрэглэдэг гадаргуу  халдваргүйжүүлэх бодис хэрэглэх, найруулах арга зэрэг сэдвүүдээр хичээл заалаа.

Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд хэвтүүлэн эмчлэх тасгийн бүтэц үйл ажиллагаа, ногоон, шар, улаан бүсэд ажиллах журам, халдварын сэргийлэлт хяналтын талаар ч мэдээлэл авч, КОВИД-19 цар тахлын халдварын үед шуурхай хариу арга хэмжээний багт ажиллах ур чадварыг эзэмшлээ.

Өмнө нь 2020 оны арванхоёрдугаар сарын 01-14 ны өдрүүдэд ЭМЯ болон нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байгууллагын 60 мэргэжилтэнг “Короновируст халдвар /COVID-19/-ын үед ажиллах ариутгагч бэлтгэх” сургалтад хамруулсан бөгөөд энэхүү сургалт нь цаашид ч үргэлжлэн зохион байгуулагдах юм.

Эх сурвалж: Эрүүл мэндийн хөгжлийн төв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622754
0 эможи

keyboard_arrow_up