ЭМЯ: Шинээр Улаанбаатарт 9 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 1526 боллоо ЭМЯ: Шинээр Улаанбаатарт 9 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 1526 боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Шинээр Улаанбаатарт 9 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 1526 боллоо

2021 оны 1 сарын 18

Arslan.mn

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2021.01.17-ны өдөр улсын хэмжээнд 9,115 хүний сорьцод шинжилгээ хийхэд 9 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд тусгаарлалтад байсан.

Эдгээр хүний дөрөв нь "Монос"-ын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүн байна. Харин Баянзүрх дүүргийн  Тохижилт үйлчилгээний газрын гурван хүн, үлдсэн нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлынх байна. Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол 699 боллоо.

Бусад аймагт бүртгэгдээгүй.

Ингээд Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 1,526 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 967 хүн эдгэрээд байгаа бол 548 хүн эмчлэгдэж байна” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622845
0 эможи

keyboard_arrow_up