“Монос“ эмийн сангаар үйлчлүүлсэн, БЗД-ийн тохижилт үйлчилгээний ажилтнуудад халдвар илэрчээ
2021 оны 1 сарын 18
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.01.18/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 15-ны өдөр улсын хэмжээнд 9,115 хүнд PCR шинжилгээ хийхэд 9 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тэдгээрийг задалж танилцуулбал,
- Батлагдсан тохиолдлын гэр бүлийн хавьтлууд 25 дугаар эмийн сангийн "Монос" эмийн сангаар үйлүүлсэн байсан. Мөн тухайн үед засвар хийж байсан хүмүүс нийт 4 хүнээс халдвар илэрлээ.
- БЗД-ийн тохижилт үйлчилгээний компанийн ажилтан 3 хүний сорьцод халдвар илэрсэн.
- Мөн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 2 хүнээс халдвар илэрлээ." гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
2
622849
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: