САЙН МЭДЭЭ: Сүүлийн 24 цагт дахин 28 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ
2021 оны 1 сарын 19
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр улсын хэмжээнд 17,646 хүний сорьцод шинжилгээ хийхэд 10 хүнээс коронавирус илэрлээ.Ингэснээр дотоодод гарсан кластер өвчлөлийн тоо нийт 1,035 болоод байна. Түүнчлэн сүүлийн 24 цагт 28 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Монгол Улсын хэмжээнд зөөвөрлөгдөн болон дотоодод гарсан халдварын тохиолдлын тоо нийт 1,536 болсоноос 995 хүн нь эдгэрсэн юм.
Өнөөдрийн байдлаар нийт 530 хүн эмчилгээ, ажиглалтад байна. Биеийн байдал нь маш хүнд хоёр хүн байгаа" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
622893
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: