ЭХЭМҮТ-д төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар хийж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө ЭХЭМҮТ-д төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар хийж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЭХЭМҮТ-д төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засвар хийж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

2021 оны 1 сарын 19

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн Банкны хамтын ажиллагааны хүрээнд “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр (ЭМСХХ)-5” төслийн хүрээнд өнөөдөр (2020.01.19) ЭХЭМҮТ-д шинээр ариутгалын тасгийн барилгын их засварыг хийж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр ханган ийнхүү хүлээлгэн өглөө. Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, АХБ-ны суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран, АХБ-ны төслийн зохицуулагч А.Мөнхтайван, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр болон эмч, ажилтнууд оролцлоо.

"Эмнэлэг зориулалтын агааржуулалтын систем, хяналтын зарчим, горимд нийцсэн иж бүрэн ариутгалын тасагтай болж байна"


Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлсэн үгэндээ “Аливаа улс орны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын барилга байгууламжийн зөв төлөвлөлт, техник, технологийн хурд хүч, дэвшил, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхи, тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал, эрсдэлгүй орчин юу юунаас ч чухал болох нь хүн төрөлхтөнд тохиож буй халдварт өвчний хүндхэн сорилтууд улам бүр нотолсоор байна. Энэ цаг үед АХБ-ны санхүүжилттэй ЭМСХХ-5 төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд буй  “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр (ЭМСХХ)-5” төсөл “Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах’’ чиглэлээр нийт 27 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад амжилттай хэрэгжээд байна.

Өнгөрсөн онд ХСҮТ, ГССҮТ,  Дорнод аймгийн БОЭТ, Баянхонгор, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн шинэчлэлтийг хийж, тус тус хүлээлгэн өгч, эмч мэргэжилтнүүдийг сургах ажлууд хийгдэж байна.

Энэ удаа ЭХЭМҮТ-ийн болон хүүхдийн эмнэлгийн ариутгалын тасгийн барилгын их засвар, 13 нэр төрлийн 34 ширхэг тоног төхөөрөмжийг ханган, нийтдээ 1.7 тэрбум төгрөгийн  хөрөнгө оруулалтын ажлыг ийнхүү хүлээлгэн өгч байна. Үүний үр дүнд үйлчлүүлэгчийн аюулгүй байдал сайжирч, эмнэлэг зориулалтын агааржуулалтын систем, хяналтын зарчим, горимд нийцсэн иж бүрэн ариутгалын тасагтай болж байгаа юм.

Монгол Улс төдийгүй, дэлхий нийтээрээ Ковид-19 халдварын цар тахалтай тэмцэж буй хүндхэн цагт үед халдварын сэргийлэлт, хяналтын асуудлуудыг олон улсын стандартын түвшинд хүргэх, орчин нөхцөлийг бүрдүүлэхэд мэдлэг оюунаа дайчлан, чармайн оролцсон бүх оролцогчид, төслийг санхүүжүүлэгч АХБ, төслийг хэрэгжүүлэгч багийн хамт олонд Хувиасаа болон Эрүүл мэндийн салбарын нэрийн өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байна” хэмээн онцоллоо.


Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран "Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй ЭМСХХ-5 төсөл нь нийт 38 сая долларын төсөвтэйгээр Монгол улсын нийт 27 эмнэлгийг төрөлжсөн нарийн бүх дүүргийн эмнэлгүүд болон 14 аймгийн эмнэлгүүд санхүүжилтээр шинээр ариутгалын тасгууд олон улсын шаардлагыг хангасан түвшинд ажиллах боломж бүрдэж байна. Ингэснээр эмнэлгийн үзүүлж байгаа тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн ажилтнууд болон тусламжийг хүртэж байгаа ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж байна." гэлээ.

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр " ЭХЭМҮТ-өөс жилд 215 мянган эх, эмэгтэйчүүд, хүүхдэд амбулаторийн үйлчилгээ авдаг. Жилд 15 мянган мэс засал хийж, 12 мянган эх амаржиж, 42 хүн тусламжийн үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь үндсэн үйлчилгээний ачааллын хувьд өндөр тоо байгаа юм. Түүнчлэн  үндэсний хэмжээнд онош тодорхойгүй хүндэрсэн бүх тохиолдлыг  эмчилдэг. ялангуяа өвчтөнүүд өөр хувийн болон улсын өөр эмнэлгүүдээс шилжиж ирдэг учраас эмнэлгээс шалтгаалсан эрсдэлүүд их байдаг.  Тиймээс  ч ЭХЭМҮТ-т ариутгал халдваргүйтгэлийн нөхцөл байдлаа сайжруулан ажиллаж байгаа боловч энэ удаагийн засвар шинэчлэлээр барилгын их засварыг хийж, иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдлаа. Тодруулбал, Цэвэр усны болон агааржуулалтын иж бүрэн систем суулгалаа. Ингэснээр цэвэр усны системийг хоёр чиглэлээр бүрэн ашиглах боломжтой болж байна." гэлээ.

Төслийн хүрээнд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын төвлөрсөн ариутгалын тасгийг орчин үеийн халдварын сэргийлэлт, хяналтын зарчим, горимд нийцүүлэн агааржуулалтын систем бүхий дэд бүтцийг шинээр бий болгон шинэчлэн засварлаж, 66,9 тэрбум төгрөгийн өртөг бүхий багаж ариутгах  халдваргүйжүүлэх автомат төхөөрөмж, хэт авиагаар цэвэрлэгч төхөөрөмж, плазмын ариутгагч, ус цэвэршүүлэх систем зэрэг орчин үеийн шинэ тоног төхөөрөмжийн иж бүрэн шинэчлэлийн ажлуудыг хийгээд байна. 

Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк  шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ээр үүсгэгдсэн цар тахлын бэлэн байдал болон хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг 2020 оны 5 дугаар сард хийсэн. Энэ ажлын хүрээнд эмнэлгүүдийн Ковид-19 бол SARS зэрэг амьсгалын замын хүнд, хурц хэлбэрийн халдвар, уушгины хатгалгааны үеийн оношлогоо, эмчилгээний чадавхийг сайжруулах зорилгоор 14 сая гаруй ам. долларын тоног төхөөрөмж худалдан авах гэрээг байгуулж, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 285 ширхэг амьсгалын аппаратыг ханган нийлүүлээд байгааг дуулгахад таатай байна.    







Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622908
0 эможи

ЭМЯ
ЭХЭМҮТ
Т.Мөнхсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up