COVID-19: Бараа, бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээнд өгөх зөвлөгөө COVID-19: Бараа, бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээнд өгөх зөвлөгөө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

COVID-19: Бараа, бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээнд өгөх зөвлөгөө

2021 оны 1 сарын 20

Ачаа тээврийн байгууллагад:

• Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх

• Ажлын байрыг өдөрт тогтмол цэвэрлэх

• Хана, шал зэрэг хатуу гадаргууг 1 л усанд 25 мл белизна хийж халдваргүйжүүлэх

• Агаар сэлгэлт хийх

• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах

• Ачаа, тээшийг зайтай байрлуулах

• Агуулахын ажилчид тусгай хувцас өмсөх, дараа нь халдваргүйжүүлэх

• Агуулахын ачаа, барааг халдваргүйжүүлэх

• Нэг дор олуулаа сууж хооллохгүй байх

Хүргэлтийн ажилтанд:

• Амны хаалт зүүх

• Бээлий өмсөх

• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч тогтмол хэрэглэх

• Жолооны хүрд, шалавч, бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх

• Төлбөр, тооцоог аль болох карт болон цахимаар хийх

• Хүн хооронд 1.5-2 метр зай барих

Үйлчлүүлэгчид:

• Амны хаалт зүүх, бээлий өмсөх

• Сав, баглаа, боодол задарсан эсэхийг шалгах

• Сав, баглаа, боодлыг савантай эсвэл 1л усанд 25мл белизна хийж арчих

• Бараа, бүтээгдэхүүнийг мөн арчиж цэвэрлэх

• Гаднах сав, баглаа, боодлыг хаях

• Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэх

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622919
0 эможи

keyboard_arrow_up