ЭМДЕГ: Элэгний B, C вирусийн эсрэг эмийн жорыг хэрхэн бичүүлэх вэ? ЭМДЕГ: Элэгний B, C вирусийн эсрэг эмийн жорыг хэрхэн бичүүлэх вэ?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЭМДЕГ: Элэгний B, C вирусийн эсрэг эмийн жорыг хэрхэн бичүүлэх вэ?

2021 оны 1 сарын 20

Зургийн тодорхойлолт алга байна.

Эрүүл мэндийн даатгалын лавлах 1800-1363 дугаарын утсанд элэгний B, C вирусийн эсрэг эмийн жорыг бичүүлэхтэй холбоотой асуултууд ирж байна. Тодруулбал, "Сайн байна уу. Би хөдөө орон нутагт амьдардаг. Хотод ирээд Элэг бүтэн монгол хөтөлбөрт хамрагдаж шинжилгээ өгөхөд элэгний B, C вирустэй гэж гарсан. Элэгний В, С эмийн жороо хаана очиж бичүүлж авах вэ?" гэж асуусан иргэнд хариулт өгье.

-Элэгний В вирусийн эмний цахим жорыг Өрх, Сум тосгоны эрүүл мэндийн төвийн эмчид үзүүлж, бичүүлнэ.

-Харин В, С вирусийн эмийг Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Нэгдсэн эмнэлэг, Тусгай эмнэлэг, Клиникийн эмнэлэг зэрэг бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагын ЭМДЕГ-ын даргын тушаалаар баталгаажсан B, C вирусийн жор бичих эрх бүхий эмч нарт үзүүлж, цахим жороо бичүүлэх боломжтой.

Эх сурвалж: ЭМДЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622936
0 эможи

Зочин
2021-01-20 17:26
Цар тахлын хөл хорионы үeд: "С" вирусын эмээ 3 дахь сардаа авах гээд...Заавал хурууны хээгээ уншуулахтай холбогдуулан бүртгэлтэй эм ууж бгаа хүмүүстээ эмнэлэгт очихгүйгээр яаж авах вэ? Эрсдлээ тооцож эмнэлнээр явмааргүй бх юм??
keyboard_arrow_up