ШИНЭЧЛЭЛ ӨӨРЧЛӨЛТ: Эрүүл мэндийн салбарынхан нэгдэж чаддаг гэдгээ харууллаа ШИНЭЧЛЭЛ ӨӨРЧЛӨЛТ: Эрүүл мэндийн салбарынхан нэгдэж чаддаг гэдгээ харууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ШИНЭЧЛЭЛ ӨӨРЧЛӨЛТ: Эрүүл мэндийн салбарынхан нэгдэж чаддаг гэдгээ харууллаа

2021 оны 1 сарын 21

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгсөн. Тэгвэл өнөөдөр эрүүл мэндийн салбарынхан түүнийг сайдын албан тушаалаас нь чөлөөлөхийг эсэргүүцэж, мэргэжлийн сайдаа үлдээж, эхлүүлсэн ажлыг нь дуусгах ёстой хэмээн төв талбайд тайван жагсаалыг зохион байгууллаа. 

Нэг удаагийн халат нөмөрч, бичиг барьсан хүмүүс талбайн баруун, зүүн хэсгийн зам дагуу зогсож, "Т.Мөнхсайхан сайдын ажлыг хийлгэе", “Мэргэжлийн сайдаа үлдээе”, "Тэр чадна", "Бид шаардаж байна" зэрэг бичгийг барин жагслаа.

Түүнчлэн Эрүүл мэндийн сайдыг огцруулж байгаад дургүйцлээ илэрхийлсэн иргэд цахим орчинд ч мөн эсэргүүцэл илэрхийлээд байсан юм.

Түүнийг эрүүл мэндийн салбарт олон шинэчлэл хийж, зоригтой ажиллаж буй гэж салбарынхан нь үзэж буй бөгөөд өөрийн бус алдааны улмаас ажлаа орхиж байгаа нь шударга шийдвэр биш хэмээж байлаа. Мөн шинэ коронавирусийн халдварын үед эрүүл мэндийн салбарын суурь өөрчлөлтүүдийг хийж эхэлсэн гэдгийг онцолж байлаа. 

Тайван жагсаал 8:00 цагт эхэлсэн бөгөөд эрүүл мэндийн салбарын 57 мянган ажилтны төлөөлөл болох 600 гаруй хүн ийнхүү цуглаж, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨЛӨӨ НЭГДЭЖ ЧАДДАГ гэдгээ харууллаа хэмээн олон хүн үзэж байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622964
2 эможи

keyboard_arrow_up