САЙН МЭДЭЭ: Сүүлийн 24 цагт 51 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 1097 боллоо
2021 оны 1 сарын 22
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өглөө.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Сүүлийн 24 цагт аймгуудад өвчлөл бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд дотоодын халдварын тохиолдол 1089 боллоо. Батлагдсан тохиолдлоос одоогоор ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ХУД-ийн 300 ортой эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 483 хүн эмчлэгдэж байна. Үүнээс маш хүнд 2, хүн 7, хүндэвтэр 61, хөнгөн 413 хүн байна.
Улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 1592 болсон. Үүнээс 1097 хүн эдгэрсэн бөгөөд сүүлийн 24 цагт 51 хүн эдгэрч, гэртээ гарсан." гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
622981
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: