ГССҮТ: Таван хүний хоёр нь халтирч унаснаас гэмтжээ
2021 оны 1 сарын 25
Гэмтэл согог судлалын үндэсний төвд өчигдөр (2021.01.24) 293 хүн осол гэмтлийн шалтгаанаар эмнэлгийн тусламж авчээ.
Тус төвийн мэдээлснээр амралтын өдрүүдэд нийт ослын дийлэнх нь цана, чарганаас унаж бэртсэн бэртэл гэмтэл эзлэх болжээ. Улаанбаатар хотын хэмжээнд хөл хорионы дэглэмийг сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачаалал эрс нэмэгдсэн байна. Иймд агаар салхинд гарахдаа болгоомжтой байхыг албаныхан анхаарууллаа.
Эх сурвалж: ГССҮТ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623052
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: