САЙН МЭДЭЭ: Сүүлийн 24 цагт 42 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа
2021 оны 1 сарын 26
“Өчигдөр улсын хэмжээнд 12,039 хүний сорьцод шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрсэн" гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдлын тоо 1,656 боллоо.
Сүүлийн 24 цагт 42 хүн эдгэрч гэртээ гарчээ.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,656 болсон бол үүнээс 1,211 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 432 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 2, хүндэвтэр 45, хөнгөн 384 байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623075
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: