Сүүлийн өдрүүдэд цана, чарганаас үүдэлтэй гэмтэл бэртэл 3.2 дахин өсжээ
2021 оны 1 сарын 26
Цана, чарганаас үүдэлтэй гэмтэл, бэртэл ихэссээр байна.
Тодруулбал, нэгдүгээр сарын 8-21-нд цана, чарганаас үүдэлтэй гэмтэл осол 350 бүртгэгджээ. Үүний 196 нь том хүн, 154 нь хүүхэд байгаа юм. Харин нэгдүгээр сарын 8-14-нд 71 хүн цана, чаргаар гулгах үедээ гэмтсэн байна. Харин 15-21-нд энэ тоо 230 болж өссөн бөгөөд 129 нь хүүхэд юм.
Сүүлийн хоёр долоо хоногийн хугацааг харьцуулж үзэхэд чарганаас үүдэлтэй гэмтэл 3.2 дахин өссөн гэдгийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Иймд агаар салхинд гарахдаа болгоомжтой байж чаргаар гулгах үед хурд хяналтгүй болдог тул эцэг, эхчүүд замд нь саад тотгор бий эсэхийг нягталж үзэхийг зөвлөж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623077
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: