Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэт төвлөрлийг арилгах замаар иргэдийн хүлээгдэл чирэгдлийг БУУРУУЛНА Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэт төвлөрлийг арилгах замаар иргэдийн хүлээгдэл чирэгдлийг БУУРУУЛНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэт төвлөрлийг арилгах замаар иргэдийн хүлээгдэл чирэгдлийг БУУРУУЛНА

2021 оны 1 сарын 27

Arslan.mn

Хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламжийн чухал бүрэлдэхүүний нэг нь эмнэлгийн тусламж үйлчилгээ юм. Улсын хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээг сум, тосгоны эрүүл мэндийн төв, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн болон тусгай мэргэжлийн төвүүд үзүүлж байна. Өнөөдөр хэт их төвлөрөл үүссэнээс эмнэлгүүдэд, ард иргэдэд учирч байгаа бэрхшээлүүдийн гол нь эмнэлгийн очер, дугаарлалтын асуудал юм..

Иймд улсын хэмжээнд лавлагаа шатны тусламж үзүүлж буй I, II, III төв эмнэлэгт ачааллыг жигд хуваарилан 21 аймаг, 9 дүүргийг хувааж өгснөөр хөдөө орон нутгийн үйлчлүүлэгчдийн хүлээгдэл чирэгдлийг эрс буруулах боломж бүрдлээ.

Мөн орон нутгийн бүсийн оношилгооны 5 төвийг дээрх 3 эмнэлгийн үзүүлж буй тусламж үйлчилгээнд ойртуулсанаар орон нутгийн иргэд зардал чирэгдэлгүйгээр орон нутагтаа үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж шаардлагатай тоног төхөөрөмж, дэд бүтцийн асуудлыг оновчтой шийдэж, хөдөөнөөс хот руу чиглэсэн урсгалыг сааруулж байна. Сум, аймгийн төвийн иргэд аймгаас, бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс эмнэлгийн тусламжийг авч, УБ хотод ирэх шаардлагагүй болж байна гэсэн үг юм.
 Ингэж төвлөрлийг сааруулахын зэрэгцээ I. II. III төв эмнэлэгт Дүрс оношилгоо архивлан, хадгалах PACS систем болон Би-план ангиографийн аппаратаар мэдрэл, зүрхний оношилгоо, эмчилгээг илүү нарийн түвшинд хийж технологийг нутагшуулж эхэллээ. Мөн Монголд анх удаа хавдрыг өндөр түвшинд оношлох ПЭТ-CТ –г  ашиглан оношилгоонд нэвтрүүллээ.

 
Төрөлжсөн мэргэшлийн тусламжийг зөвхөн нэг төв бие дааж үзүүлж ачааллаа дийлэхгүй ажиллаж, өндөр технологи бүхий нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ орхигдон гадны улс оронд явж эмчлүүлэх урсгал буурахгүй байна. Тухайлбал улсын хэмжээнд гэмтлийн тусламж үйлчилгээг зөвхөн ГССҮТ, хавдрын тусламжийн дийлэнхийг ХСҮТ үзүүлж ирсэн. Энэ төвүүдийн ачаалал хэт ихэссэнээс төлөвлөгөөт хагалгаа 2-3 сараар хойшлох, өдөрт хийгдэх эмнэлгийн тусламжийн хэт их ачаалал нь эргээд тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд нөлөөлөхүйц байгааг анхаарч томоохон өөрчлөлтийг хийж байна. Жишээ нь  гэмтлийн мэс засал, яаралтай тусламжхавдарын хими ба хөнгөвчлөх эмчилгээ зэргийг бусад эмнэлэг, дүүрэг, аймагт үзүүлэх боломжийг бүрдүүлж эхэлсэн. Энэ хүрээнд төрөлжсөн мэргэжлийн төвүүдийн мэргэжлийн баг нийслэлийн дүүргийн нэгдсэн эмнэлэгт /ДЭН/ , мөн аймгийн нэгдсэн эмнэлэгт /АНЭ/ очиж ажиллах, орон нутгаас тухайн мэргэжлийн эмч, мэргэжилтэнг төв дээр дагалдуулан сургаж “ажиллан сурах” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.

Эдүгээ хавдрын хими эмчилгээ зөвхөн ХСҮТ, цөөн хэдэн аймгийн НЭ-т хийгдэж байсан бол одоогоор ДНЭ, АНЭ-д уг эмчилгээг хийж эхлээд байна. Тус эмчилгээнд ашиглаж буй эмийн чанар, аюулгүй байдал чухал бөгөөд Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулан энэ чиглэлд томоохон эргэлт, шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623107
0 эможи

ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up