САЙН МЭДЭЭ: Сүүлийн 24 цагт нэмж 25 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 1,236 болов
2021 оны 1 сарын 27
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа " "Өчигдөр улсын хэмжээнд 12,703 хүний сорьцод шинжилгээ хийхэд 11 хүнээс коронавирус илэрчээ. Ингэснээр Улаанбаатарт батлагдсан нийт тохиолдол 836 боллоо.
Аймгуудад сүүлийн 24 цагт халдвар бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод нийт 1167 тохиолдол бүртгэгдээд байна.
Сүүлийн 24 цагт 25 хүн эдгэрч гэртээ гарсан.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,667 болсон бол үүнээс 1,236 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 418 хүний биеийн байдлыг үнэлбэл,
- маш хүнд 1,
- хүнд 3,
- хүндэвтэр 52,
- хөнгөн 362 байгаа" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623109
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: