Хавдрын хими эмчилгээг дүүрэг болон аймгийн нэгдсэн эмнэлгүүд хийж эхэллээ Хавдрын хими эмчилгээг дүүрэг болон аймгийн нэгдсэн эмнэлгүүд хийж эхэллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хавдрын хими эмчилгээг дүүрэг болон аймгийн нэгдсэн эмнэлгүүд хийж эхэллээ

2021 оны 1 сарын 28

Arslan.mn

Хавдрын хими эмчилгээ зөвхөн ХСҮТ, цөөн хэдэн аймгийн нэгдсэн эмнэлэгт хийж байсан бол дүүрэг болон аймгийн нэгдсэн эмнэлгүүд уг эмчилгээг хийж эхлээд байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Тус эмчилгээнд ашиглаж буй эмийн чанар, аюулгүй байдал чухал бөгөөд Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулан энэ чиглэлд томоохон эргэлт, шинэчлэлийг хийхээр төлөвлөж байгаа аж.

Улсын хэмжээнд гэмтлийн тусламж үйлчилгээг зөвхөн ГССҮТ, хавдрын тусламжийн дийлэнхийг ХСҮТ үзүүлж ирсэн. Энэ төвүүдийн ачаалал хэт ихэссэнээс төлөвлөгөөт хагалгаа 2-3 сараар хойшлох, өдөрт хийгдэх эмнэлгийн тусламжийн хэт их ачаалал нь эргээд тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд нөлөөлөхүйц байгааг анхаарч томоохон өөрчлөлтийг хийж байгаа аж.

Жишээ нь, гэмтлийн мэс засал, яаралтай тусламж, хавдарын хими ба хөнгөвчлөх эмчилгээ зэргийг бусад эмнэлэг, дүүрэг, аймагт үзүүлэх боломжийг бүрдүүлж эхэлсэн. Энэ хүрээнд төрөлжсөн мэргэжлийн төвүүдийн мэргэжлийн баг нийслэлийн дүүргийн нэгдсэн эмнэлэгт, мөн аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж ажиллах, орон нутгаас тухайн мэргэжлийн эмч, мэргэжилтэнг төв дээр дагалдуулан сургаж “ажиллан сурах” хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Мөн Монголд анх удаа хавдрыг өндөр түвшинд оношлох ПЭТ-CТ-г оношилгоонд нэвтрүүлсэн болохыг ЭМЯ-наас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623137
1 эможи

keyboard_arrow_up