Пиццаны газрын ажилчид, СӨХ-ны цэвэрлэгч, хүнс тээвэрлэсэн жолоочоос халдвар илэрчээ Пиццаны газрын ажилчид, СӨХ-ны цэвэрлэгч, хүнс тээвэрлэсэн жолоочоос халдвар илэрчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Пиццаны газрын ажилчид, СӨХ-ны цэвэрлэгч, хүнс тээвэрлэсэн жолоочоос халдвар илэрчээ

2021 оны 1 сарын 28

Arslan.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

Нэгдүгээр сарын 27-ны өдөр улсын хэмжээнд 15,202 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 25 хүнээс халдвар илэрсэн юм. Эдгээрийн тодруулбал, 

  • Х апартментын 120 оршин суугчид шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс халдвар илэрсэн. 
  • Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал пиццаны газрын ажилтан байсан тул ажилчдаас шинжилгээ авахад гурван хүнээс халдвар илэрчээ.
  • Улаанбаатараас Дархан хот руу хүнс тээвэрлэсэн жолоочоос мөн халдвар илэрсэн. Тухайн хүн 23-нд шинжилгээ өгөөд Дархан руу очоод өчигдөр пост дээр түргэвчилсэн оношлуулаар оношлоход эерэг гарч, лабораторид шинжилгээ авахад онош батлагдсан байна. Түүнийг тусгаарлаж Улаанбаатарт авчраад эмчилж байна. Хавьтлын шинжилгээнүүд үргэлжилж байгаа аж. 
  • Бусад нь сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна. 

Сүүлийн 24 цагт найман хүн эдгэрч гэртээ гарсан байна. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,692 болсон бол үүнээс 1,244 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 435 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 2, хүндэвтэр 44, хөнгөн 388 байгаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623143
0 эможи

keyboard_arrow_up