ЭМДЕГ: “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хяналтын тогтолцоо” сэдэвт  сургалт зохион байгууллаа ЭМДЕГ: “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хяналтын тогтолцоо” сэдэвт сургалт зохион байгууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ЭМДЕГ: “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хяналтын тогтолцоо” сэдэвт сургалт зохион байгууллаа

2021 оны 1 сарын 29

Arslan.mn

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд орсон шинэчилсэн өөрчлөлтөөр эрүүл мэндийн даатгалын байгууллага нь энэ оноос эхлэн нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжиж байгаатай холбоотойгоор ЭМДЕГ, Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах” төслийн багтай хамтран “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хяналтын тогтолцоо” сэдэвт сургалтыг дөрвөн өдрийн турш халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулж байна.

Тус сургалт нь эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээ чанарыг сайжруулах, иргэн даатгуулагчийг санхүүгийн эрсдэлээс хамгаалахад чиглэгдсэн хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх чиглэлээр ЭМДЕГ-ын мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилготой юм.

Arslan.mn

Сургалтын үеэр Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах” төслийн тусламж, үйлчилгээний чанар үнэлгээний зөвлөх Л.Баярцэцэг, С.Дэлгэрэх нар “Эрүүл мэндийн даатгалын байгууллагын тусламж, үйлчилгээний тогтолцоо”, “Хяналтын зохицуулалт, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хяналтын журам”, “Шалгуур үзүүлэлт тодортхойлох, үнэлэх”, “Олон улсын эмнэл зүйн удирдамжийн Uptodate платформыг хэрхэн ашиглах вэ” зэрэг сэдвүүдээр хичээл зааж, эмч, мэргэжилтнүүдийн сонирхсон асуултанд хариуллаа.

Arslan.mn

Уг сургалтанд тус байгууллагын эмч мэргэжилтнүүд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан хэсэгчлэн хамрагдаж, аймаг орон нутгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн ажилтнууд цахимаар оролцлоо.

Эх сурвалж: ЭМДЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623181
0 эможи

mongol
2021-02-09 17:30
Эрүүл мэндийн даатгал дампуурчээ. 1 сарын 29нд төлсөн шимтгэл одоо болтол системдээ орохгүй,асуухаар ийшээ тийшээ явуулсаар туйлдж гүйцлээ, төрийнхөн зайлаасай, юугаа ч хийж суудгий
Зочин
2021-01-30 23:06
1. ЭМДҮЗ- ийн тогтоолын төслийн 2.1 заалтыг мөрдсөнөөр хувийн эмнэлгүүд дампуурах эрсдэлтэй байна. 2. Хэвтүүлэн эмчлэх тусламж 250000 төг, өдрийн эмчилгээ 240000 төг санхүүжилттэй байна. ХЭВТҮҮЛЭН ЭМЧЛЭХ зардлыг бодит өртгийн жингээр тооцохгүй байна. Энэ нь хувийн эмнэлэг даатгалтай гэрээ хийх боломжгүй болгож байна. 3. Өртгийн жин ямарч өвчний хувьд эмэн эмчилгээ хийх тохиолдолд 0.200 илүү хэлбэлзэх боломжгүй юм. Гэтэл өртгийн жинг хэт өндөр эсвэл хэт бага тогтоосон нь амьдалд тохирохгүй байна. 4. Мэргэжлийн бус хүмүүс өртөг, зардлыг тооцсон / азийн хөгжлийн банкны төслийн баг/ нь алдаатай алхам болж байна. Энэ тогтоол батлагдвал олон хувийн эмнэлэг дампуурах нь тодорхой байна.
Зочин
2021-01-30 22:45
Шинэ тогтоолоор мэс заслыг хөхүүлэн дэмжсэн байна. Уул нь мэс заслын түвшинд хүргэхгүй урьдчилан сэргийлж эмчлэх талд илүү анхаарах ёстой байна.
Зочин
2021-01-30 22:43
Хувийн эмнэлгүүдийг хаах бодлого явагдаж байна уу. Иргэд өөрсдөө тодорхой хариуцлага үүрэх ёстой. Хувь хүн төлбөрийн 20-30% г хариуцах хэрэгтэй, ингэвэл даатгалын хүртээмж сайжирна. Шинэ тогтоол нь хэт халамжийн бодлоготой болжээ.
Зочин
2021-01-30 22:36
Эмдүз- ийн тогтоолын төсөлд өртгийн жингээр хэвтүүлэн эмчлэх зардал 250000 байгаа нь амьдралд нийцэхгүй болж, энэ нь мэдээллүүдийг дампууруулах бодлого гэж харагдаж байна. Энэ нь даатгуулагчид маш их хохиролтой шийдвэр, эмнэлэг ийм зардлаар эмчлэх боломжгүй учир даатгалгүйгээр эмчлүүлэх үүд нээгдэж байна.
ЭМДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up