САЙН МЭДЭЭ: Сүүлийн 24 цагт 18 хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжлээ
2021 оны 1 сарын 30
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна.
Тэрээр “Өнөөдөр 18 хүн эдгэрч, гэртээ гарлаа. Улмаар халдвар авсан өвчтөнүүдийн 1321 буюу 75,8 хувь нь эдгэрээд байна” хэмээн ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээллийн үеэр хэллээ.
Нэгдүгээр сарын 29-н буюу өчигдөр 14495 хүнд шинжилгээ хийхэд 32 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр тохиолдлууд Улаанбаатар хотоос бүртгэгдсэн. Эдгээр тохиолдлууд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, давтан шинжилгээнээс илэрсэн байна. Өчигдөр Интермед эмнэлгээс 4 хүний хариу эерэг гарч батлагдлаа.
Өнөөдөр 32 шинэ тохиолдол илэрснээр Улаанбаатарт батлагдсан тохиолдол 908 боллоо. Монгол Улсад батлагдсан нийт тохиолдол 1742 боллоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623202
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: