ЭМЯ: 35 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд нийт тохиолдлын тоо 1814 боллоо
2021 оны 2 сарын 01
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "01 дүгээр сарын 31-ний өдөр улсын хэмжээнд 5,433 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 35 хүнээс халдвар илэрсэн.
Улаанбаатар хотод 35 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал болон ажиглан тусгаарлах хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрсэн байна.
- Ойрын хавьтлуудад шинжилгээ хийх явцад СХД-ийн 21 дүгээр хороонд ажилладаг хүн өвдсөн нь тогтоогдож, түүний хавьтлуудаас 8 хүний шинжилгээнд халдвар илэрлээ. Шинэ голомт үүсэж байна. Идэвхтай байгаа голомтууд дээр СХД-ийн 21 дүгээр хорооллын худалдааны төвийн голомт орж ирж байгаа юм." гэв.
ШУУД ҮЗЭХ:
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623226
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: