Өнөөдөр 35 хүн эдгэрч, гэртээ гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 1358 боллоо
2021 оны 2 сарын 01
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнөөдөр 35 хүн эдгэрч, гэртээ гарлаа. Ингэснээр халдвар авсан хүмүүсийн 1358 нь буюу 75 хувь нь эдгэрээд байна” хэмээлээ.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,814 болсон бол үүнээс 1,358 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 443 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүндэвтэр 67, хөнгөн 375 байна.
Улаанбаатар хотод нийт халдварын тоо 980 боллоо. Бусад аймгуудад халдвар бүртгэгдээгүй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623229
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: