Нийслэлд 16.610 хүн “COVID-19” халдварын шинжилгээнд хамрагдав Нийслэлд 16.610 хүн “COVID-19” халдварын шинжилгээнд хамрагдав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлд 16.610 хүн “COVID-19” халдварын шинжилгээнд хамрагдав

2021 оны 2 сарын 02

Arslan.mn

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээлснээр, 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 8:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 16.610 хүн хамрагдсан байна.

Байнгын үйл ажиллагаатай шинжилгээний 27 төв, халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 13 багт нийт 441 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллажээ.

Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 711.924 хүнийг шинжилгээнд хамруулснаас 639.013 хүнд PCR шинжилгээ, 89.120 хүнд түргэн оношлуураар шинжилгээ хийсэн байна.

Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 989, ойрын хавьтал 4534 дам хавьтал 24.511 хүн байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623243
0 эможи

keyboard_arrow_up