Хөнгөлөлттэй эмийн 47%-ийг ДАРАЛТ БУУРУУЛАХ эм эзэлж байна Хөнгөлөлттэй эмийн 47%-ийг ДАРАЛТ БУУРУУЛАХ эм эзэлж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хөнгөлөлттэй эмийн 47%-ийг ДАРАЛТ БУУРУУЛАХ эм эзэлж байна

2021 оны 2 сарын 02

Arslan.mn

2020 оны арваннэгдүгээр сарын 2-ноос 2021 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд бүх шатлалын эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хөнгөлөлттэй эмийн 553,088 жор цахимаар бичсэнээс 47 хувь нь даралт бууруулах эм  эзэлж байна.  Харин эмийн сангаас авсан эмийн тоо 468,968 байна.

Цахим жороор хамгийн олон бичигдсэн эмүүд

  • Даралт бууруулах 47 хувь,
  • Цус шингэлэх эм 10 хувь,
  • Тархины үйл ажиллагаа сэргээх эм 9 хувь,
  • Цөс шингэлэх эм 9 хувь,
  • Ходоодны хүчил бууруулах эм 9 хувь,
  • Зүрхний цусан хангамж сайжруулах эм 9 хувь,
  • Өвдөлт намдаах эм 7 хувь байна.

Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-үүдийн эмч нар жор бичихдээ тухайн эмийг үйлдвэрийн нэршлээр бус ерөнхий нэршлээр бичих, үйлчлүүлэгчдэд эмчилгээний үр дүн, хяналтын талаар мэдээлэл өгч байхыг ЭМЯ-аас  анхааруулж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623245
0 эможи

ЭМДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up