ЭМЯ: Өчигдөр 18 хүнээс халдвар илэрч, өнгөрсөн хугацаанд 4 иргэн коронавирусийн улмаас амиа алджээ
2021 оны 2 сарын 02
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн ХӨТС эрхэлсэн дэд захирал Э.Тэмүүлэн:
“Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын тохиолдол 18-аар нэмэгдлээ. Үүнээс нэг тохиолдол нь эрүүл мэндийн ажилтан бол үлдсэн нь дотоодод гараад буй халдварын голомтуудаас илэрсэн байна.
Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдлын тоо 1,832 боллоо. Үүнээс 1,384 хүн эдгэрээд байгаа бол 448 хүн эмчлэгдэж байна. Харин нас барсан 4 хүн байна.
Сүүлийн 24 цагт 13 хүн эдгэрч гэртээ гарсан.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
623246
1 эможи
хүн
2021-02-02 11:42
ёстой мэдээлэл өгөх гэж оронцоглох юума нөгөө өчигдөр үдээс хойш илрээд байсан 31 хүн хаа бна яагаад нуугаад байгаа юум бэ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: