Налайх дүүрэгт батлагдсан хоёр тохиолдлын хавьтлуудыг тусгаарлажээ Налайх дүүрэгт батлагдсан хоёр тохиолдлын хавьтлуудыг тусгаарлажээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Налайх дүүрэгт батлагдсан хоёр тохиолдлын хавьтлуудыг тусгаарлажээ

2021 оны 2 сарын 03

Arslan.mn

Налайх дүүрэгт коронавирусын хоёр тохиолдол батлагдсан талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл уг тохиолдлуудын ойрын хавьтал 70 айлаас шинжилгээ авч ХӨСҮТ рүү илгээж байна гэж Налайх дүүргийн Шуурхай штабаас мэдээллээ.

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг ХӨСҮТ-д тусгаарлан гэрийнхнийг БЗД-ийн буудалд тусгаарлажээ. Одоогийн байдлаар НЭМТ-ийн дөрвөн тандалтын баг ажиллаж ойрын 7, дам 63 айлын шинжилгээг авч ХӨСҮТ-д илгээхээр бэлдэж байна.

Мөн үйлчлүүлсэн газар нь тодорхой гарсан тул одоогоор 1 гудамж, 1 орц, 2 худалдааны төв, 1 албан байгууллагад тодорхой хугацаагаар хэсэгчилсэн хорио тогтоожээ. 

Уг хоёр тохиолдол нь Налайх дүүрэгт амьдардаггүй, харьяалал бус хүмүүс аж.

Маршрут:

  • СХД-ийн нутаг дэвсгэр,
  • SUNDAY плаза,
  • TBD андууд,
  • бичил хороолол,
  • Хархорин худалдааны төвөөр явсан маршрут гарч байна. 

Харин нэг иргэн нь 2021.02.01-ны өдөр 18:00 цагийн орчим хот руу автобусаар явсан тул энэ маршрутад цагдаагийн байгууллага хяналт судалгаа хийж байна. Иймд энэ цаг хугацаанд автобусаар хотруу явсан иргэд харьяа дүүрэг, оношлогооны төвд шинжилгээ өгч өөрийгөө хянаарай хэмээн анхаарууллаа.

Эх сурвалж: Налайх дүүргийн Шуурхай штаб

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623267
0 эможи

keyboard_arrow_up