Сүүлийн 24 цагт 21 хүн эдгэрч гэртээ гарчээ
2021 оны 2 сарын 03
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа " Сүүлийн 24 цагт 21 хүн эдгэрч гэртээ гарсан.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,859 болсон бол үүнээс 1,392 тохиолдол эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 454 хүний биеийн байдлыг үнэлбэл
- маш хүнд 1,
- хүнд 1,
- хүндэвтэр 76,
- хөнгөн 376 байна." гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
623276
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: