“Өргөө” амаржих газар өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ
2021 оны 2 сарын 03
Өргөө” амаржих газар өнөөдөр буюу хоёрдугаар сарын 3-ны өдрөөс хэвийн ажиллаж эхэлснийг тус эмнэлгээс мэдээллээ.
Ингэснээр эхний ээлжинд Хан-Уул, Чингэлтэй дүүргийн эх, эмэгтэйчүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх юм байна.
Тус эмнэлэгт 2021.01.19-ний өдөр “КОВИД -19” халдварын батлагдсан тохиолдол гарсантай холбогдуулж 2021.01.19 - 2021.02.02-ныг хүртлэх хугацаанд 14 хоногийн хөл хориог тогтоож цаашид тархах аюулаас сэргийлэн шуурхай хариу арга хэмжээ авч, халдваргүйтэл хийж байсан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623277
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: