ЭХЭМҮТ-д өчигдөр 49 ХҮҮХЭД шинээр мэндэлжээ
2021 оны 2 сарын 05
ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн ХОНОГИЙН МЭДЭЭГ хүргэж байна. (2021.02.05-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1480 дуудлага ирснээс 655 нь яаралтай тусламж, 797 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 2601 хүн мэдээлэл авчээ.
ЭХЭМҮТ-д 49 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 164 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 231 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623347
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: