“Монгол шир“ ХК-иас үүдэлтэй халдварын тоо 7-оор нэмэгдэж, 25 болжээ “Монгол шир“ ХК-иас үүдэлтэй халдварын тоо 7-оор нэмэгдэж, 25 болжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Монгол шир“ ХК-иас үүдэлтэй халдварын тоо 7-оор нэмэгдэж, 25 болжээ

2021 оны 2 сарын 05

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.02.05/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хоёрдугаар сарын 05-ний 11:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 14,283 хүнд шинжилгээ хийхэд шинээр 38 хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдол 1928 боллоо. Бүгд Улаанбаатар хотод бүртгэдлээ. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болон саяхан үүссэн голомтын хавьтлаас халдвар илэрч байна. Таван тохиолдлын шинжилгээг судалж байна.

Голомт өргөн хүрээтэй болж, цар хүрээгээ тэлж байна. Ялангуяа гэр хороолол, нийтийн байранд идэхтэй байна. Тодруубал,

  • "Монгол шир" компанийн голомтод өргөжүүлсэн тандалт хийхэд 7 тохиолдол нэмэгдэж, халдварын голомтод нийт 25 тохиолдол бүтгэгдлээ.
  • Х апартментад халдвар нэмэгдэж нийтдээ 13 тохиолдол боллоо.
  • Банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой гэр бүлийн үргэлжилсэн халдвар нэмэгдэж 40 тохиолдол болсон.
  • Бэлхийн гутлын цехийн халдварын голомтод нийт 26 тохиолдол бүртгэгдлээ.
  • СХД-ийн худалдааны төвийн голомт мөн идэвхтэй байгаа бөгөөд 17 тохиолдол болоод байгаа.
  • Нийтийн байруудын голомт нэлээд идэвхтэй байгаа. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,928 болсон бол үүнээс 1,430 тохиолдол эдгэрсэн. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
623354
1 эможи

keyboard_arrow_up