ЭМЯ: 34 хүнээс шинээр халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 2,023 боллоо
2021 оны 2 сарын 07
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар танилцуулдаг ээлжит хэвлэлийн хурлаа хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад 14978 хүнд PCR шинжилгээ хийхэд 34 хүнд коронавирус илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд өмнөх тохиолдлуудын ойрын хавьтлуудын анхны болон давтан шинжилгээ ба цэгээр сайн дураар шинжилгээ өгсөн хүмүүсээс илэрсэн байна.
Ийнхүү Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан тохиолдол 1,187, улсын хэмжээнд нийт 2,023 боллоо.
Сүүлийн 24 цагт 14 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа.
ШУУД ҮЗЭХ:
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623394
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: