Өчигдөр 103 дугаарт 1661 дуудлага ирснээс 672 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ
2021 оны 2 сарын 08
ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн ХОНОГИЙН МЭДЭЭГ хүргэж байна. (2021.02.08-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)
Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1661 дуудлага ирснээс 672 нь яаралтай тусламж, 931 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 817 хүн мэдээлэл авчээ.
ЭХЭМҮТ-д 32 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 54 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 276 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623406
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: