Ш.ЭНХТӨР: Г.Аянга ахлагчтай баг уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгийн цогц эмчилгээг ДЭЛХИЙН ТҮВШИНД хүргэсэн Ш.ЭНХТӨР: Г.Аянга ахлагчтай баг уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгийн цогц эмчилгээг ДЭЛХИЙН ТҮВШИНД хүргэсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ш.ЭНХТӨР: Г.Аянга ахлагчтай баг уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгийн цогц эмчилгээг ДЭЛХИЙН ТҮВШИНД хүргэсэн

2021 оны 2 сарын 08

Arslan.mn

Уруул, тагнай төрөлхийн сэтэрхийн оношилгоо, эмчилгээг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж буй тул ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч Г.Аянга ахлагчтай хамт олонд төрийн шагнал хүртээхээр болжээ.

 Г.Аянга эмч болоод түүний баг хамт олон Монгол Улсын хэмжээнд Уруул тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгийг бие дааж бүрэн шийдсэн гэдгийг цөөнгүй хүн олон нийтийн сүлжээнд бичиж, талархлаа илэрхийлж байна.

Тэгвэл энэ талаар ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр " ЭХЭМҮТ-ийн Эрүү Нүүрний Мэс Заслын Тасгийн эрхлэгч, АУ-ны доктор, клиникийн профессор, Ажиа гэгээнтэн Лувсантүвдангийн нэрэмжит "Энэрэхүйн үйлстэн" шагналтан, ЭХЭМҮТ-ийн 2020 оны шилдэг удирдагч, шилдэг судлаач Г.Аянга ахлагчтай баг "Уруул тагнайн төрөлхийн сэтэрхийн эмчилгээг Монгол улсын хэмжээнд цогц шийдсэн нь" бүтээлээрээ Монгол улсын Төрийн Соёрхол хүртэж  байна.

Энэхүү бүтээл нь шинэ технологийг нэвтрүүлэн, нутагшуулсан сонгодог жишээ болж байна. Шүд, нүүр ам судлалын эмнэлзүйн анагаах ухаанд оношилгоо эмчилгээний иж бүрэн технологийг цогцоор нь нэвтрүүлж, олон жилийн турш тогтвортой үр дүнд хүртэл нь ашиглаж болдгийн бодит жишээ, үлгэр загвар боллоо.

Манай эмч мэргэжилтнүүд сүүлийн 22 жилийн хугацаанд давхардсан тоогоор нийт 87 удаа хөдөө орон нутагт хүмүүнлэгийн ажил зохион байгуулж, 3280 хүүхдэд мэс заслын эмчилгээ, 2500 орчим хүүхдэд бусад хавсарга эмчилгээ хийсэн байна. Ингэснээр орон нутгийн иргэдэд 3 тэрбум гаруй төгрөгийн эдийн засгийн хэмнэлтийг үзүүлжээ.

Хамгийн том үр дүн нь уруул, тагнайн төрөлхийн сэтэрхийн өвчин эмгэгтэй хүүхэд багачууд гадаадын улс орон руу явж эмчлүүлэхгүйгээр, 100 хувь Монгол улсдаа оношлогдож, эмчлэгдэх боломжтой болсон явдал билээ.

Уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгийн цогц эмчилгээг дэлхийн түвшинд хүргэж, Монгол орны ийм эмгэгтэй бүх хүүхэд залууст санхүүгийн бэрхшээлгүйгээр тэгш, хүртээмжтэй хүргэж чадсан.

Багийн ахлагч Г.Аянга сүүлийн 8 жилд Мянъмар, Хятад, Индонези, Филиппин, ОХУ улсад уригдан хүмүүнлэгийн ажилд оролцож 200 орчим хүүхдэд мэс засал хийсэн байна.

Монголын төр засаг, түмэн олон маань манай баг хамт олны ажлын амжилтыг, хөдөлмөр зүтгэлийг ийнхүү үнэлж хүндэтгэн "Төрийн соёрхол" хүртээсэнд ЭХЭМҮТ-ийн хамт олон бид маш их баярлан, догдолж байна.

ЭХЭМҮТ-ийн хамт олон үүсч хөгжсөнийхөө 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж буй энэ өдрүүдэд манай төвийн түүхэнд 2 дох Төрийн соёрхолт баг ийнхүү төрөн гарлаа. Цохон тэмдэглэхэд, Монголын анагаах ухааны шүд, нүүр ам судлалын салбараас анх удаа Төрийн соёрхол хүртэж байна.

Г.Аянга ахлагчтай баг хамт олондоо дахин халуун баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе"  гэж  талархал илэрхийлж, баяр хүргэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623407
7 эможи

Хүдэрээ
2021-02-08 14:59
Аянга даргатай эрүү нүүрний мэс заслын эмч нартаа болон тасгийн хамт олонд баяр хүргэж цаашдын ажилд улам их амжилтыг хүсэн ерөөе !
keyboard_arrow_up