ЭМЯ: 47 ХҮНЭЭС шинээр халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 2,120  боллоо ЭМЯ: 47 ХҮНЭЭС шинээр халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 2,120 боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: 47 ХҮНЭЭС шинээр халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 2,120 боллоо

2021 оны 2 сарын 09

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн мэдээллийг хүргэж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр улсын хэмжээнд хүнд 18871 PCR шинжилгээ хийхэд 47 хүнээс коронавирус илэрлээ.  47 тохиолдлын дийлэх нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүс байна. 

Шинээр гарсан голомтуудыг танилцуулбал, 

  • "Элизабет" хотхонд дөрвөн тохиолдол илэрлээ.
  • “Си Жи Эс“эмнэлэгт найман тохиолдол бүртгэгдсэн.

Сүүлийн 24 цагт 53 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 2,120 боллоо. Үүнээс 1,546 хүн эдгэрээд байгаа бол 561 хүн эмчлэгдэж байна.

Сүүлийн үед  "Монгол шир" ХХК, СБД-т байрлах гутлын цех, ББСБ-тай холбоотой, СХД 21 хороолол худалдааны төвтэй холбоотой, "Микс пицца"-тай холбоотой голомт идэвхтэй байна.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623446
0 эможи

keyboard_arrow_up