Хавьтал судлалаар 29, шинээр илэрсэн голомтуудад халдварын 4 тохиолдол бүртгэгджээ Хавьтал судлалаар 29, шинээр илэрсэн голомтуудад халдварын 4 тохиолдол бүртгэгджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хавьтал судлалаар 29, шинээр илэрсэн голомтуудад халдварын 4 тохиолдол бүртгэгджээ

2021 оны 2 сарын 11

Arslan.mn

ХӨСҮТ-өөс  коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн 24 цагт  улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагт 21387 хүнд PCR шинжилгээ хийхэд 33 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 2,207 боллоо.

Тодруулбал, 33 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд 29 нь хавьтал судлалаар, 4 тохиолдол нь шинээр илэрсэн голомтод бүртгэгдсэн байна.

Мөн сүүлийн 24 цагт 34 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо нийт тохиолдлын 73.3 хувь буюу 1,618-д хүрэв.

Өнөөдрийн байдлаар эмчлэгдэж байгаа 568 хүн байгаагаас маш хүнд 1, хүнд 2, хүндэвтэр 88, хөнгөн 477 хүн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623519
0 эможи

Зочин
2021-02-11 12:27
yag ene emchlvvlj bgaa hvmvvsiig emnelegt ymarhuu bdlaar tusgaarlaj hewtvvlj bgaag harah ymsan manai emchlegdeed garsan hvmvvsees er ni yriltslaga medee awch vzsen hvn bdag uu yagaad bvgd tag duugvi yuch yridaggvi ym boloo emchlegdeed garsan hvmvvs
keyboard_arrow_up