Нийслэлд эхний өдөр 45351 хүнийг шинжилгээнд хамрууллаа Нийслэлд эхний өдөр 45351 хүнийг шинжилгээнд хамрууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлд эхний өдөр 45351 хүнийг шинжилгээнд хамрууллаа

2021 оны 2 сарын 12

Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 2021 оны хоёрдугаар сарын 11-нээс 23-ны өдрүүдэд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах зорилготой тус шинжилгээнд халдварын голомтын идэвхтэй бүсэд хамаарах эрсдэл бүхий хороодоос сонгогдсон айл өрхийн нэг гишүүн хамрагдана.

Энэ ажлын хүрээнд нийслэлийн найман дүүрэгт шинжилгээний 84 цэг, явуулын 146 багт эрүүл мэндийн салбарын 1415 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.

2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 22.00 цагийн байдлаар, тус шинжилгээнд нийт  45.351 хүнийг хамруулжээ. Үүнд: 

  • Багануур -79
  • Баянзүрх -9812
  • Баянгол -7672
  • Хан-Уул -4505
  • Чингэлтэй -4530
  • Сүхбаатар -4499
  • Сонгинохайрхан -12.248
  • Налайх -2006 хүн шинжилгээнд хамрагджээ. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623529
0 эможи

keyboard_arrow_up