24 цагийн хугацаанд 46 хүнээс халдвар илэрсэн бөгөөд “Нэг хаалга-Нэг шинжилгээ“-ээр нийт 4 хүнээс халдвар илэрлээ
2021 оны 2 сарын 13
Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон бусад албаныхан хөл хорионы зорилго, үр дүнгийн талаар мэдээлэл хийж байна.
Хоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 12 хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ хугацаанд халдварын голомтуудыг хумихаар нэг өрх- нэг шинжилгээг зохион байгуулж байгаа юм.
Засгийн газрын Олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг:
Өнөөдрийн байдлаар "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр 91000 өрхөд шинжилгээ авахад өрхийн дундаас өчигдөр -2, өнөөдөр-2 тохиолдол илэрлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 46 тохиолдол илэрлээ. Өнөөдөр 6 дүүргийн 67 хорооноос суурин болон нэг хаалганы шинжилгээг авна.
2021 оны хоёрдугаар сарын 13-ны 10:00 цагийн байдлаар:
- Батлагдсан тохиолдол 46
- Эмчилгээ хийлгэж байгаа 37
- Эдгэрсэн 13
Тусгаарлах байрны тоо: 37
Тусгаарлалтад байгаа хүний тоо: 1775
- Нийслэлд: 1651
- Орон нутагт: 124
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
623558
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: