Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход эрүүл мэндийн байгууллагуудын эмч мэргэжилтнүүдийн үүрэг их Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход эрүүл мэндийн байгууллагуудын эмч мэргэжилтнүүдийн үүрэг их
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход эрүүл мэндийн байгууллагуудын эмч мэргэжилтнүүдийн үүрэг их

2021 оны 2 сарын 15

Arslan.mn

Эрүүл мэндийн сайдын 2017 оны 10 сарын 12 өдрийн А/394 тоот тушаалын хэрэгжилтийг эрчимжүүлэх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу хувийн хэвшлийн эмнэлгүүдийн нийгмийн ажилтан, эмч, мэргэжилтнүүдийн хуулиар хүлээх үүрэг, хохирогчдыг илрүүлэх, мэдээлэх, шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилгоор “Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах нь” сэдэвт цахим сургалтыг ДЭМБ-ын техникийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн эрүүл мэндийн газар, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоотой хамтран зохион байгууллаа.

Arslan.mn

Тус сургалтыг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Гантуяа, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Осол гэмтэл, хүчирхийлэл хариуцсан мэргэжилтэн С.Болормаа нар нээж үг хэлэв.

Arslan.mn

Энэхүү сургалтанд Хувийн хэвшлийн 300, эрүүл мэндийн байгууллагын 600 эмч, Өрхийн эрүүл мэндийн төвийн 300 эмч, нийгмийн ажилтнууд нийт 900 хүн хамрагдсан. “Гэр Бүлийн Хүчирхийлэлтэй Тэмцэх тухай хууль”-ийн 15, 27 дугаар зүйлд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын болон эрүүл мэндийн ажилтны чиг, үүргийг тодорхойлж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ  болон сэтгэл заслын үйлчилгээг үзүүлэх, нууцыг хадгалах үүргийг хуульчилсан байдаг.

Сургалт нь 2021 оны 01 сарын 25-наас 02 сарын 04-ний өдрийг дуустал үргэлжилсэн. Хувийн хэвшлийн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудад сүүлийн үед энэ чиглэлийн сургалт сурталчилгаа ороогүй байсан бөгөөд тухайн сургалт нь үр дүнтэй байж чадсан юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623624
1 эможи

keyboard_arrow_up