“Файзер”-ын 25 мянга, “Астразенека”-гийн 276 мянган тун вакциныг хүлээж авна “Файзер”-ын 25 мянга, “Астразенека”-гийн 276 мянган тун вакциныг хүлээж авна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Файзер”-ын 25 мянга, “Астразенека”-гийн 276 мянган тун вакциныг хүлээж авна

2021 оны 2 сарын 16

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан КОВАКС хөтөлбөрийн Монгол Улсыг хариуцсан Ахлах менежер Керри Гиинтэй өчигдөр цахимаар хуралдаж, КОВИД-19 халдварын эсрэг вакциныг Монгол Улсад нийлүүлэх явцын талаар мэдээлэл солилцсон байна.

Монгол Улс, Эрүүл мэндийн яам КОВАКС хөтөлбөрийн хүрээнд “Файзер” вакцины 25,740 тун, “Астразенека” вакцины 163,200-276,000 тунг вакциныг хүлээж авахаар бэлтгэл ажлыг хангаж  энэ сарын сүүлчээр Монгол руу ачуулахаар төлөвлөөд байгаа аж.

Харин "Астразенека” вакциныг ДЭМБ-аас яаралтай хэрэглэх вакцины жагсаалтад оруулж батлагдмагц, гуравдугаар сарын дунд үеэс Монгол Улс руу эхний ачилтыг хийхээр зорьж ажиллаж байгаагаа,  вакцин нийлүүлэх ажилд бүх талаар  хамтран ажиллахаа Керри Гиин илэрхийллээ гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623646
0 эможи

Зочин
2021-02-16 21:55
Спутник л монголчуудад хэрэгтэй бна.
Ах нь
2021-02-16 09:33
Файзерыг МАН-хан болон Монголын Элитүүдэд, Астра-г МАН-н Төрийн албан хаагч ,гишүүдэд, Хүрэлсүхийн Энэтхэг ба Хятадыг ард түмэндээ тарьж л алав
keyboard_arrow_up