О.Дашпагма: COVID-19-ийн вакциныг зай талбай, агааржуулалт сайтай орчинд хийх шаардлагатай О.Дашпагма: COVID-19-ийн вакциныг зай талбай, агааржуулалт сайтай орчинд хийх шаардлагатай
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

О.Дашпагма: COVID-19-ийн вакциныг зай талбай, агааржуулалт сайтай орчинд хийх шаардлагатай

2021 оны 2 сарын 16

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон холбогдох бусад албаныхан өнөөдөр ХӨСҮТ-д ажилласан бөгөөд энэ үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма COVID-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтын бэлтгэл ажлын тухай танилцууллаа.

Тэрбээр "Коронавирусийн халдварт цар тахлын эсрэг вакцинаар нийт хүн амынхаа 60 хувийг дархлаажуулна. Зорилтот бүлгээ гурав эрэмбэлсэн.  Эхний ээлжинд

  • Төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд,
  • Хариу арга хэмжээний багт ажиллаж буй бусад салбарын төрийн албан хаагчид,
  • 50-аас дээш насныхныг хамруулна.

Дархлаажуулалтыг зай талбай ихтэй, агааржуулалт, гэрэлтүүлэг сайтай газарт хийх шаардлагатай тул өрхийн эрүүл мэндийн төвүүд өөрт хамгийн ойр байрлах сургууль, цэцэрлэгийн байрны судалгааг гаргаж, түүндээ зохион байгуулахаар төлөвлөсөн. 

Улсын хэмжээнд дархлаажуулалтын ажиллагаанд нийт 11,605 хүн оролцох бөгөөд үе шаттайгаар сургалтад хамруулж, бэлдсэн" хэмээв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623651
0 эможи

keyboard_arrow_up