А.Амбасэлмаа: “Нэг хаалга, нэг шинжилгээ“-ээр нэг иргэнээс халдвар илэрч, 27 боллоо
2021 оны 2 сарын 17
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хамтарсан өнөөдрийн /2021.02.17/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт 38,409 хүнд шинжилгээ хийж халдварын 28 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
28 тохиолдлыг өмнө нь батлагдсан тохиолдлуудын хавьтлууд болон "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илрүүлсэн бөгөөд 27 нь хавьтлын шинжилгээгээр илэрсэн.
Харин 1 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илэрсэн.
Энэ сарын 11-нээс хойш "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд нийт 27 халдварын батлагдсан тохиолдлыг илрүүлээд байна.
"Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд нийт 27 халдварын тохиолдлыг илрүүлээд байна.
Тухайлбал,
- БГД-ийн 3, 12, 25 дугаар хороо
- БЗД-ийн 26 дугаар хороо
- СБД-ийн 18 дугаар хороо
- СХД-ийн 7, 39 дүгээр хороо
- ХУД-ийн 2, 4 дүгээр хороо
- ЧД-ийн 2, 6, 12 дугаар хороонд тус тус бүртгэгджээ. " гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623704
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: