Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг PCR шинжилгээний тоног төхөөрөмжтэй боллоо Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг PCR шинжилгээний тоног төхөөрөмжтэй боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг PCR шинжилгээний тоног төхөөрөмжтэй боллоо

2021 оны 2 сарын 17

Arslan.mn

Коронавирусний цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг болох үүднээс PCR шинжилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг ЭМЯ-наас Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт илгээсэн байна.  

Энэхүү тоног төхөөрөмжүүдийг 2-3 өрөөнд зориулалтын дагуу суурилуулах шаардлагатай бөгөөд мэргэжлийн инженер, техникийн ажилтнууд ирж угсарч хүлээлгэн өгөх юм байна. Мөн энэ төхөөрөмж дээр ажиллах аймгийн эмч нар Улаанбаатар хотод дадлага сургалтад хамрагдаад энэ сарын 23-нд ирэх аж. 

Аймгийн Засаг дарга Ч.Чимэд уг төхөөрөмж ирсэнтэй холбогдуулан аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажилласан юм. Өнгөрсөн онд аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 1 тэрбум орчим төгрөгийн засвар үйлчилгээ хийхдээ зайлшгүй шаардлагатай ийм өрөө тасалгааныхаа засвар үйлчилгээ хийгээгүйд Засаг дарга ихээхэн шүүмжлэлтэй хандаж, одоо шаардлагатай зардлын тооцооллоо гарган Мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор стандартын дагуу өрөө тасалгааг бэлтгэх үүрэг чиглэлийг холбогдох хүмүүст өглөө.

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623713
0 эможи

keyboard_arrow_up