24 цагийн хугацаанд 49 хүнээс халдвар илэрсэн бөгөөд “Нэг хаалга-Нэг шинжилгээ“-ээр 10 хүнээс халдвар илэрлээ 24 цагийн хугацаанд 49 хүнээс халдвар илэрсэн бөгөөд “Нэг хаалга-Нэг шинжилгээ“-ээр 10 хүнээс халдвар илэрлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

24 цагийн хугацаанд 49 хүнээс халдвар илэрсэн бөгөөд “Нэг хаалга-Нэг шинжилгээ“-ээр 10 хүнээс халдвар илэрлээ

2021 оны 2 сарын 18

Arslan.mn

"НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ" явцын талаар мэдээлэл хийж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 

 "Сүүлийн 24 цагт 40,217 хүнд шинжилгээ хийж халдварын 49 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 28 тохиолдлыг өмнө нь батлагдсан тохиолдлуудын хавьтлууд болон "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илрүүлсэн бөгөөд 39 нь хавьтлын шинжилгээгээр илэрсэн. Харин 10 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илэрсэн. 

Энэ сарын 11-нээс хойш "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд нийт 37 халдварын батлагдсан тохиолдлыг илрүүлээд байна. Халдварын нэг тохиолдлын ард маш олон хүн байж болох учраас чухал ач холбогдолтой юм. Шинжилгээний явцад 19 тохиолдлыг илрүүлэн улмаар хавьтлуудыг нь тусгаарлан шинжилэхэд 18 тохиолдол илэрч нийт 37 тохиолдол болоод байгаа. 

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд 209,336 хүнийг шинжилгээнд хамруулж нийт 37 халдварын тохиолдлыг илрүүлээд байна. Эдгээр тохиолдол нь:

  • БГД-ийн 3, 12, 25 дугаар хороо
  • БЗД-ийн 26 дугаар хороо
  • СБД-ийн 18 дугаар хороо
  • СХД-ийн 6, 7, 18, 31, 39 дүгээр хороо
  • ХУД-ийн 2, 4 дүгээр хороо
  • ЧД-ийн 2, 6, 12 дугаар хороонд тус тус бүртгэгджээ. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623742
0 эможи

keyboard_arrow_up