Батлагдсан 58 тохиолдлоос “Нэг хаалга-нэг шинжилгээгээр “ 10 хүнээс коронавирус илэрлээ Батлагдсан 58 тохиолдлоос “Нэг хаалга-нэг шинжилгээгээр “ 10 хүнээс коронавирус илэрлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Батлагдсан 58 тохиолдлоос “Нэг хаалга-нэг шинжилгээгээр “ 10 хүнээс коронавирус илэрлээ

2021 оны 2 сарын 19

Arslan.mn

Засгийн газраас коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:  Өнгөрсөн 24 цагийн хугацаанд лабораториудад 47.110 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавирусний 58 тохиолдол илэрлээ. Үүнээс 48 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын анхны болон давтан шинжилгээнээс илэрсэн бол “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд 10 нь массын дундаас илэрсэн. 

Энэ 10 хүний хоёр нь эхний шинжилгээгээр илэрсэн бол бусад 8 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал байна. 

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд нийт 47 тохиолдол боллоо.

Халдварын нэг тохиолдлын ард маш олон хүн байж болох учраас чухал ач холбогдолтой. 47 тохиолдлын 20 нь шинжилгээний явцад илэрсэн бол 27 нь тэдгээр батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүс юм. 

Батлагдсан тохиолдлын байршлууд,

  • БГД-ийн 3, 12, 25 
  • БЗД-ийн 26 
  • СБД-ийн 18 
  • СХД-ийн 6, 7, 18, 31, 39 
  • ХУД-ийн 2, 4 
  • ЧД-ийн 2, 6, 12 дугаар хороонд тус тус бүртгэгджээ.

Сүүлийн 24 цагт 17 хүн эдгэрч гэртээ гарсан. " гэв.

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623783
0 эможи

keyboard_arrow_up