PFIZER ВАКЦИН: 18-аас дээш насныхан 21 хоногийн зайтай 0.3 мл ХОЁР ТУНГ хийлгэнэ PFIZER ВАКЦИН: 18-аас дээш насныхан 21 хоногийн зайтай 0.3 мл ХОЁР ТУНГ хийлгэнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

PFIZER ВАКЦИН: 18-аас дээш насныхан 21 хоногийн зайтай 0.3 мл ХОЁР ТУНГ хийлгэнэ

2021 оны 2 сарын 20

Arslan.mn

Одоогийн байдлаар дэлхий дахинд Ковид-19-ийн эсрэг 232 вакцин хөгжүүлэх судалгаа хийж байгаагаас 60 гаруй нь эмнэл зүйн туршилтын шатанд байна. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ДЭМБ-аас Pfizer/BioNTech вакциныг (Comirnaty COVID-19 mRNA) яаралтай горимоор хэрэглээнд гаргах зөвшөөрөл олгосон. Pfizer вакцин нь -70°C хэмд хадгалж тээвэрлэх, 2-8°C хэмд 5 хоног хүртэл хадгалах горимтой, 6 хүн/тунгаар савлагдсан, 0.3 мл-ээр таригдах дэлхий дахинд анх удаа шинэ технологиор хөгжүүлэн гаргаж авсан.

Энэ оны 2 дугаар сарын 15-нд ДЭМБ-аас АстраЗенека /Оксфордын их сургуулийн хамтарсан вакциныг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгожээ. Яаралтай горимоор хэрэглэх жагсаалтад орсон вакцины чанар, аюулгүй байдал, үр дүнг ДЭМБ үнэлдэг бөгөөд улс орнууд үндэснийхээ түвшинд зөвшөөрөл олгох, бүртгэх, баталгаажуулалт хийх боломжтой. Уг  вакцин нь гүн хөлдөөгчид хийх шаардлагагүй 2-8°C хэмд хадгалдаг.

Халдварт өвчний эсрэг өвөрмөц дархлал үүсгэдэг бэлдмэлийг вакцин гэнэ. Ковид-19-ийн эсрэг вакцин нь халдвараас сэргийлэх, тархалт, хүндрэл эндэгдлийг бууруулах зорилготой. Вакцины үйлдвэрлэл, төрлөөс шалтгаалан тодорхой товлолоор хийдэг.

Тухайлбал: Pfizer-BioNTech КОВИД-19 вакциныг 18-аас дээш насныхан 21 хоногийн зайтай 0.3 миллилитр хоёр тунг хийлгэнэ.

ДЭМБ-аас гаргасан вакцины зорилтот бүлэг: 

  • Эрүүл мэндийн байгууллагын ажилтан 
  • Халдварын голомтод ажиллаж байгаа онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллагын ажилтан
  • 50 ба түүнээс дээш насны хүмүүс, архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ...гэх мэт.

Вакцины эхний тунгийн дараа хүний дархлааны тогтолцоо вирусыг таних чадвартай болдог бөгөөд энэ үед дархлаа хангалттай тогтоогүй байна. Харин хоёр дахь тунгийн даргаа дархлааны хариу урвал улам хүчирхэг болж, дархлаа сайн тогтох бөгөөд халдвараас сэргийлэхийн тулд вакциныг хоёр тунгаар хийлгэх хэрэгтэй.

Arslan.mn

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623801
0 эможи

ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up