“Нэг хаалга-Нэг шинжилгээ“-р илэрсэн халдварын тохиолдлын БАЙРШЛУУД “Нэг хаалга-Нэг шинжилгээ“-р илэрсэн халдварын тохиолдлын БАЙРШЛУУД
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Нэг хаалга-Нэг шинжилгээ“-р илэрсэн халдварын тохиолдлын БАЙРШЛУУД

2021 оны 2 сарын 20

Arslan.mn

Засгийн газар болон ЭМЯ хамтран коронавируст халдварын нөхцөл байдлыг мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Хоёрдугаар сарын 19-ний өдөр 44503 хүнд шинжилгээ хийхэд Улаанбаатарт 35 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 7 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний ес дэх хоногт илэрсэн.

"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-гээр ингээд нийт 54 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 26 нь анхдагч шинжилгээгээр батлагдсан бол 28 нь эдгээр хүмүүсийн гэр бүл найз нөхөд, ойр дотны хүмүүсээс илэрсэн байна.

Тодорхой хаяггүй, орон гэргүй хүмүүсээс 2-3 гурван тохиолдол илэрсэн.

Батлагдсан тохиолдлын байршлуудыг танилцуулбал:

  • БГД-ийн 5,9,12 дугаар хороо
  • ХУД-ийн 9, 21 дүгээр хороо /18 дугаар хороонд шинээр өвчлөл нэмэгдсэн/
  • БГД-ийн 3, 5,9,12,25 дугаар хороо
  • БЗД-ийн 26 дугаар хороо
  • СБД-ийн 18 дугаар хороо
  • СХД-ийн 6,7,18,31,39 дүгээр хороо
  • ХУД-ийн 2,4,9,21 дүгээр хороо
  • ЧД-ийн 2,6,12 дугаар хороонд хийгдсэн шинжилгээгээр эдгээр тохиолдлууд илэрсэн байна.

Бусад 28 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхан болон давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.

Улаанбаатарт халдварын 1,746 тохиолдол болсон. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 2,072 тохиолдол бүртгэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
623808
1 эможи

Зочин
2021-02-20 11:59
1n ard taslal tawidag n ymar uchir bnaa bolimoor ym
keyboard_arrow_up