Чингэлтэй дүүрэгт нэг гудамжнаас есөн тохиолдол илэрчээ
2021 оны 2 сарын 21
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлийн БГД-ийн 22, 23, БЗД-ийн 26, СБД-ийн 3, СХД –ийн 26, ХУД-ийн 19, 4, ЧД-ийн 19 дүгээр хороо халдвар илэрсэн хорооны жагсаалтад шинээр нэмэгдэж орж иржээ.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” аян өчигдөр Чингэлтэй дүүрэгт үргэлжилэхэд 19 дүгээр хорооны нэг гудамжнаас есөн тохиолдол шинээр илэрсэн тул өргөтгөсөн тандалтыг зохион байгуулсан байна. Тандалтад тухайн хороонд орших хүнсний дэлгүүр, түлш борлуулах цэг, худалдааны төв зэрэг газруудыг хамруулжээ.
“Нэг хаалга- Нэг шинжилгээ”-нээс 2-р сарын 21-ний өдрийн байдлаар халдвар авсан 78 хүнийг илрүүлээд байна.
Батлагдсан тохиолдлын байршлууд:
- БГД-ийн 22, 23, 3, 5, 9 12, 25-р хороо
- БЗД-ийн 26-р хороо
- СБД-ийн 18, 3 -р хороо
- СХД-ийн 6, 7, 18, 31, 39, 26-р хороо
- ХУД-ийн 2, 4, 9, 21, 19, 4 -р хороо
- ЧД-ийн 2, 6, 12, 19 д-р хороонд тус тус бүртгэгджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
623829
3 эможи
багш
2021-02-21 21:09
дахин самналт хийж, шинжилгээнд хамрагдаагүй залуучуудыг сайн хамруулах хэрэгтэй. Ер нь залуучууд аливаа зүйлд муухан хамрагддаг. шдээ.
Зочин
2021-02-21 16:48
Одоо дахин самналт хийгээд бүр мөсөн тэглэх хэрэгтэй.Заавал тэр хороо энэ хороо гэж яадгий илэрсэн хороод тодорхой байггаа юм чинь дахин давтан шинжилгээ хийгээл бүгдээрээ сөйхан амьдары л даа.Хөөрхий амьтад наад хороодын хүмүүс чинь бас л төрдөа итгээл бүгдээрээ сэтгэл амар аьдарчийл гэж байгаа шүүдээ.Хэдхэн бүтгэгдсэн хороог юу байхвээ давтан аваал эмчлээл намжаачих
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: