САЙН МЭДЭЭ: Сүүлийн 24 цагт 47 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ
2021 оны 2 сарын 22
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2-р сарын 21-ны өдөр 39903 хүнд PCR шинжилгээг хийхэд 55 хүнээс коронавирус илэрлээ. Үүнээс 24 нь “Нэг хаалга- Нэг шинжилгээ”-нээс бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 47 хүн эдгэрсэн. Монгол Улсад зөөвөрлөгдсөн болон дотоодод гарсан халдварын тохиолдлын тоо 2,693 бүртгэгдсэнээс 1,933 буюу 71.8 хувь нь эдгэрсэн.
Эмчлэгдэж байгаа 745 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 6, хүндэвтэр 80, хөнгөн 657 хүн байна." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
623853
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: