БНХАУ-ын тусламж 300 000 тун вакциныг өнөө орой авчирна
2021 оны 2 сарын 22
Монгол Улс Ковид-19 цар тахлын эсрэг дөрвөн төрлийн вакцин оруулж ирж хүн амынхаа 60 гаруй хувийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас буцалтгүй тусламжаар олгож буй вакциныг тээвэрлэсэн онгоц өнөө өглөө Буянт-Ухаад газардсан бол хоёр дахь ээлжийн вакцин БНХАУ-аас ирж байна.
Тодруулбал, Бээжин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор тус улсаас хандивлаж буй 300 мянган тун Verocell вакциныг тээвэрлэн авчирч байна.
БНХАУ нь өөрийн улсад хөгжүүлэн үйлдвэрлэсэн вакциныг хөгжиж буй 53 оронд буцалтгүй тусламжаар нийлүүлэхээ илэрхийлсэн бөгөөд одоогоор 20 гаруй улсад экспортлож байна.
Вакцин тээвэрлэсэн тусгай үүргийн онгоц өнөө үдэш 23 цагт бууна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
4
623855
7 эможи
Зочин
2021-02-22 22:27
Яагаад Синовак аваагүй вэ? Ядаж энэ вакцин нь нөгөө ДЭБ-д нь бүртгэлтэй юм байна ш дээ. Лав л Германб эрлэмтэд сайн гэж дурьдсан байна.
Зочин
2021-02-22 21:32
Хийлгэнэ шүү. Хийлгэхгүй хүн байвал
Иргэн
2021-02-22 21:18
Хятад вакцин сайн байхоо. 4 өөр вакцин авч байгаа нь зөв байх л даа. Харин хульхи вакцин орж ирэх үүд хаалгыг сайн хаах хэрэгтэй шүү!!! Тэр л гай шүү!!! Тэр хувийнхан оруулж ирнэ гэдэг будлиан хутгаж мэднэ шүү!!!
Duka Duka
2021-02-22 18:38
Novsh gj mongol huud bvgd oros vaktsin hiilgeh gd bhad hujaa vaktsinaa shahaj alahnee mongolchuudiig maani
Баагии
2021-02-22 14:46
Төр вакцины дэлгэрэнгүй мэдээллээ ард түмэндээ сайн өгөөчээ
иргэн
2021-02-22 14:36
хятад улс халдвар буурч бгаа.вакцин сайн гэсэн үг бушуухан хийж эхлэх нь зөвдөө
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: